Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна

A- A A+

Энэ онд бүртгэгдсэн  ой, хээрийн гал түймрийн 39.7 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна. 

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.29/ 11:00 цагийн байдлаар 15 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1  буюу нийт 8 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1, буюу 7 ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. 

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 340 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 190 хүн, 20 автомашин, нийт 530 хүн, 31 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Мандал, Хүдэр суманд ажиллаж, түймрийн голоомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна.

Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 208 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Ар нуга" гэдэг газар тавдугаар сарын 01-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа хамгийн олон хоног буюу 12 хоног үргэлжилсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ