Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорноговь аймгийн 1 суманд 5 мм, Дорнод аймгийн 5 суманд 5 мм, Өмнөговь аймгийн 5 суманд 5 мм, Сүхбаатар аймгийн 8 суманд 16 мм, Хэнтий аймгийн 6 суманд 23 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35...+40 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 8-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Булган аймаг, Хангал сум  Хялганат баг гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 00:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3x4 метрийн хэмжээтэй гал тогоо хойд талаасаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо зоогийн газраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдын очиход иргэн А-ийн 886 м.кв хэмжээтэй зоогийн газрын 380 вольтын утаа баригч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:28-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Баянхонгор аймаг, Өлзийт сум 4 дүгээр багийн “Бай хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 47 км, сумын төвөөс зүүн урд зүгт 19 км/ Суудлын автомашин автозамын хажуу руу унаж 1 хүүхэд дарагдсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн  “Nissan Juke” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу осолдож М /15 настай, эмэгтэй/ суудлын хооронд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум 1 дүгээр багийн “Луу хүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 70 км/ “Орхон” голын эрэг дээр Орхон аймгийн харьяат 8 хүүхэд зугаалж явснаас нэг хүүхэд нь живсэн гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Орхонтуул сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н /16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, цогцсыг анх осолдсон гэх газраас хойд зүгт 16 км зайд “Цагаан тохой” гэдэг газраас 08:30 цагт олж уснаас гарган, Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст  шилжүүлэн өгсөн. 

Увс аймаг, Малчин сум 1 дүгээр багийн “Хар тэрмэс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/ “Хяргас” нуурын усанд живж байсан хүүхдийг аварсан гэсэн мэдээллийг 07.28-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Улаанбаатар хотоос Увс аймгийн “Хяргас” нуурын эрэг дээр гэр бүлийн хамт аялж явсан Н /15 настай, эмэгтэй/ нуурын эргээсээ 100 метрийн зайд хийлдэг гудас дээрээс усанд унаж живж байсныг Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварч, эсэн мэнд гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.