Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2025/09/01
Шинэ мэдээАфганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
2025/09/01
Шинэ мэдээХүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш гэдэг дээ. Бидний мэддэг, анзаардаг хэрнээ анхаарал сулруулснаас үүдэж гэнэтийн аюул, осол тохиолдож, бүртгэгдсээр байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм. Тиймээс санаандгүй, болгоомжгүй үйлдэл, хэлж, ярьж зөвлөөгүйн улмаас дараа нь харамсах биш хамтдаа сэргийлдэг, зөвлөдөг бас үлгэрлэдэг байхыг уриалж байна.
2025/09/01
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.25-08.31/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2025/09/01
Шинэ мэдээДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл, Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн багш, ахмад Ц.Тэмүүлэн нар долоодугаар сарын 31-ээс наймдугаар сарын 14-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот болон Хэбэй мужид зохион байгуулагдсан “CISTRAT International Training Workshop on AI Policies and Practice” олон улсын сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.
2025/09/01
Шинэ мэдээХарин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
2025/09/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/08/29
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд "Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл"-ийн I дүгээр ээлжээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины ашиглалтын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
2025/08/29
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон. Тиймээс та бүхэн албаныхаа болоод эх орныхоо нэрийг өндөр өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд сайн яваад ирээрэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.