Баярын өдөртэй зэрэгцсэн "бяцхан" зөвлөмж

A- A A+

Хүн бүрийн догдолдог, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдгийг мартаж болохгүй юм. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан дараах чухал зөвлөмжийг хүргэж байна.

Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар ахуйн хүрээний гал түймрийн улмаас 14 хүүхэд нас барж, 5 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Тиймээс гал гарах зүйлстэй харьцахдаа болгоомжтой байж, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар гол, усны ослоор 20 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн тул анги, хамт олноороо гол, нуурын эрэг дагуу аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, зориулалтын бус хийлдэг гудас, завь, дугуй зэргийг ашиглан гол, усанд орохгүй байж,  аав, ээж, гэрийнхэндээ заавал мэдэгдэж байгаарай.

Он гарсаар  өнөөдрийн /2025.09.01/ байдлаар 3 хүүхэд сураггүй алга болсон, төөрсөн  шалтгаанаар амиа алдсан байна. Тиймээс таньж мэдэхгүй газраар ганцаараа явахгүй байх, найз, нөхөд, анги хамт олноороо явахаар бол нэгдсэн зохион байгуулалттай, бие биенээ харилцан хүндэтгэж, асран хамгаалагч, харгалзагчийнхаа шаардлагыг биелүүлдэг байгаарай.

Мөн бага насны хүүхдүүдийн хувьд өндрөөс  болон нүхэн жорлонд унах, гар хөлөө угаалгын машин, цонхонд хавчуулах зэрэг дуудлага, мэдээлэл ОБЕГ болон ЦЕГ-т бүртгэгддэг тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, цонхондоо хаалт, хамгаалалт хийх зэргээр эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш  гэдэг дээ. Бидний мэддэг, анзаардаг хэрнээ анхаарал сулруулснаас үүдэж гэнэтийн аюул, осол тохиолдож, бүртгэгдсээр байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм. Тиймээс санаандгүй, болгоомжгүй үйлдэл, хэлж, ярьж зөвлөөгүйн улмаас дараа нь харамсах биш хамтдаа сэргийлдэг, зөвлөдөг бас үлгэрлэдэг байхыг уриалж байна.  

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас аваарай.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 49 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер,  хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.