Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас 250 хүн амь насаа алджээ

A- A A+

Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

 

Аврах багийнхан харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал оршдог бүс нутгуудад хүрч очиж байгаа тул хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоогоод байгааг албаныхан онцлоод, хохирлын хэмжээг бүрэн үнэлж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.

Газар хөдлөлтийн голомт Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд бослон бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Афганистаны зарим нутагт интернэтийн сүлжээ тасарсан байна. 

Эх сурвалж: https://www.reuters.com

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана

2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.