ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл, Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн багш, ахмад Ц.Тэмүүлэн нар долоодугаар сарын 31-ээс наймдугаар сарын 14-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот болон Хэбэй мужид зохион байгуулагдсан “CISTRAT International Training Workshop on AI Policies and Practice” олон улсын сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.

Тус сургалт нь ЮНЕСКО-гийн санаачилгаар, БНХАУ-ын тэтгэлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ, Египет, Казахстан, Испани, Коста Рика зэрэг 15 улсын 20 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын профессор, судлаач, шинжлэх ухаан, технологийн сангийн удирдлагууд оролцсон юм.

Оролцогчид шинжлэх ухаан, инновацын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны хэрэглээ, эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээний чиглэлээр туршлага солилцож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг онцлон хэлэлцсэн байна.
Энэхүү сургалт нь олон улсын түвшинд хиймэл оюун ухааны бодлогын чиг хандлагыг судлах, туршлага солилцох, улмаар Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц шийдлийг тодорхойлоход үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл өгснөөрөө онцлог юм.

2025/09/01
Шинэ мэдээ2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.
2025/09/01
Шинэ мэдээГар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.
2025/09/01
Шинэ мэдээУулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.