Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр амжилттай татан гаргалаа.
Дэлгэрэнгүй
2024/04/17
Шинэ мэдээДайны урлагийн академид ирээд оператив тактикийн чиглэлээр суралцаж байна. Миний хувьд Онцгой байдлын байгууллагаас ирж суралцаж байгаа дөрөв дэх гэхдээ анхны эмэгтэй. Манай хичээлийн хөтөлбөрт дэлхийн дайны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг XIII зууны Монголын эзэнт гүрний цэрэг, дайны байлдан дагуулалт, тактик, давуу тал, онцлогийн талаар заадаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг. Бид өөрийн чиг үүргийн дагуу ажиллахаас гадна холбогдох хууль, тогтоомжийн дагуу дайны болон онцгой нөхцөл байдал үүсэх үед зэвсэгт хүчний бүтцэд шилжин үүрэг гүйцэтгэх, нэгдсэн мэргэжлийн удирдлагын тогтолцоон доор ажиллахад хөрвөх чадварыг бидэнд эзэмшүүлж байна.
2024/04/10
Шинэ мэдээБодол хүрсэн газар бие хүрдэг гэлцдэг. Хүүхэд байхын л хаана хүрэх, хэн болохоо бодолдоо зурчихсан тэрээр чемоданаа бариад 18 насандаа эцгийн гэрээс гарсан юм. Очих газар нь Дотоод хэргийн их сургууль. Тэр Онцгойгийн хүн болох ёстой. Төлөвлөсөн. Бэлдсэн. Бас чадсан. Түүнийг ЭНХБАТЫН АМГАЛАН ГЭДЭГ. ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн. Хошууч цолтой. Nematimes булангийн өнөөдрийн зочин.
2024/04/03
Шинэ мэдээАливаа зүйлийн хэм хэмжээг яг таг тааруулж амьдарна гэдэг хувь хүний төлөвшлөөс ихээхэн хамаардаг байх. Зарчимч хэрнээ зөөлөн, хариуцлагатай атлаа хамтач. Хэнтэй ч хязгаарын шугам давахгүйгээр харилцана. Нэг тийм халдаж боломгүй юм шиг хэрнээ, хамтран зүтгэгч бүрийнхээ хүндлэл хүлээсэн бүсгүй өмнө минь сууна. Түүнийг Лхагвадоржийн Золзаяа гэдэг.
2024/03/27
Шинэ мэдээТүүнийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт гэдэг.
2024/03/23
Шинэ мэдээ"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.
2024/03/20
Шинэ мэдээЕрөнхий зохицуулагч гэдэг үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийслэл, 21 аймгийн хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүнтэй холбоотой ажиллаж, удирдлага, зохицуулалтаар ханган үүрэг чиглэл өгч хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, аюулд өртсөн иргэн манайд дуудлага өглөө гэхэд хаанаас ямар хүн хүч гаргаж, хэрхэн ажиллуулах гэх зэргээр зохицуулалт хийдэг гэсэн үг.
2024/03/15
Шинэ мэдээБүсчилсэн хөгжлийн бодлогын тухай Дэлхийн монголчуудын төсөөллөөр “Зууны мэдээ” сонины “Үзэл бодлын чөлөөт талбар" үргэлжилж, дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид гээд 30 иргэний байр суурийг хүргэсэн байна. Үүний нэгээр Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Япон Улсад суралцаж байгаа хошууч Д.Отгонболдыг онцоллоо.
2024/03/13
Шинэ мэдээОнцгойн” Мөнхцэцэг, Орхонтуул сумын Рашаант тосгон гэх буйдхан газар амьдардаг. Ер түүнийг тосгоныхон Онцгой байдлын газар гэж төсөөлдөг ч байж магад. Учир нь гал гарвал, хүн төөрвөл, заримдаа хүн төрвөл түүн рүү л залгадаг. Мөнхцэцэг харин цааш нь мэдээлж, дуудлага өгнө. Алс буйд газрын ажин түжин амьдралыг хүний хөл, машины хөдөлгөөнөөр “дардаг” Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын V ангийн 018 дугаар цэгийн нөөцийн барааны нярав, дэд ахлагч С.Мөнхцэцэгийг Нематаймс онцолж байна.