Шалтгаан тоочихгүй, шантрахгүйгээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

A- A A+

Хүн бүрт өөрийн гэсэн хичээл зүтгэл, амьдралын үнэт зүйл гэж байдаг. Хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа цаг тухай бүрт нь биелүүлэхийн төлөө хичээж байгаа эгэл жирийн ээж, энэ цаг мөчид хамтран үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Нямдоржийн Отгонцэцэгийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.

-Би Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрж, өссөн. Улмаар гэр бүлийн шалтгаанаар Говьсүмбэр аймаг руу шилжин, Сүмбэр сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд, өөрийн хүсэлтээр өргөдөл өгч, тухайн үеийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 37 дугаар ангид анх ажилд орсон. Ингээд Онцгой байдлын албандаа 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Миний ажил бол гамшиг, осолд өртсөн, нэрвэгдсэн иргэний дуудлагыг хамгийн анх хүлээн авч, дамжуулдаг гэдгээрээ хариуцлагатай ажил. Аймаг, орон нутгийн онцлогоос шалтгаалан дуудлага мэдээлэл янз бүр. Ихэвчлэн ахуйн түймэр, зам тээврийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, төөрсөн, сураггүй болсон дуудлагууд зонхилон тохиолддог. Сүүлийн гурван жилийн хугацаанд томилгоот ээлжинд 280 удаа буюу 7556 цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

- Жил бүр Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн зорилт, нэгдсэн арга хэмжээ, удирдамжийн дагуу өөрийн хариуцсан хуваарьт гэр хорооллын айл, өрхүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлж ажиллаж байна.

-Үндсэн үүргийнхээ хажуугаар албан тасалгаа, ангийн тохижилт, үйлчилгээний ажилд идэвхтэй манлайлан оролцдог.  Мөн  өөрийн сонирхлын дагуу  гоёл чимэглэл хийж, цэцэг тарьж ургуулна. Албанд үүрэг гүйцэтгэж байгаа автомашинууд миний оёсон суудлын бүрээсээр “гангарч” байгааг харах сайхан байдаг. Онцгой байдлын албаны алба хаагчид бол бурхад гэж хэлэх дуртай. Шалтгаан тоочихгүй, шантрахгүйгээр эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.

Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 8500 гаруй алба хаагч оролцлоо

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.