Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2024/07/31
Шинэ мэдээБи эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр Ж.Пүрэвжав Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангид нярав. Гэр бүлээрээ албандаа зүтгэдэг гэдэг утгаараа хэн хэнийхээ ажил мэргэжлийг ойлгодог, хүсэл тэмүүлэл нэгтэй болохоор аз жаргалтайгаар амьдраад, ажиллаад л байна.
2024/07/09
Шинэ мэдээХүсэл, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, тэмцэж, үр дүнгээ хүртэж, алдаа оноогоо дэнсэлж, цаашлаад түүнээсээ урам зориг авч амьдрах сайхан. Онцгойн залуусын дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тусгай бэлтгэлийн тэмцээнийг ахалж орсон залуу хүнийхээ эрч хүч, тэмүүллээр дүүрэн зүтгэх эрхэм ахлах дэслэгч Амарбаярын Нямбаярыг энэ удаагийн “Nematimes” буланд онцолж байна. Тэрбээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэст ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм.
2024/06/27
Шинэ мэдээСаяхны ослын тоон дүнгээс үзэхэд 45 усны ослын тохиолдлоос 31 хүн амь насаа алдсан байна. Үүний 27 нь том хүн бол 4 нь хүүхэд. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их тоо юм. Жил бүр зуны урин дулааны улиралд голын усанд маш олон хүн эндэх эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас байнга анхааруулан сэрэмжлүүлдэг. Голын ай саваар тогтмол эргүүл хийж явдаг. Харамсалтай нь амарч зугаалж буй иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол гарсаар л байна. Саяхан хүртэл хийлдэг завинаас бага насны хүүхэд унаж эрсдсэн тохиолдол гарсан.
2024/06/26
Шинэ мэдээХүн бүрт өөрийн гэсэн хичээл зүтгэл, амьдралын үнэт зүйл гэж байдаг. Хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа цаг тухай бүрт нь биелүүлэхийн төлөө хичээж байгаа эгэл жирийн ээж, энэ цаг мөчид хамтран үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Нямдоржийн Отгонцэцэгийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.
2024/06/19
Шинэ мэдээГал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн, чамгүй амжилт, рекордын эзэн болж, залуу үедээ үлгэр дуурайлал болж байгаа дэслэгч Отгонсамбуугийн Мөнхтунгалагийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагчаар ажилладаг. Аврагчаас ажлын гараагаа эхлүүлсэн түүний хувьд 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
2024/06/14
Шинэ мэдээАлдаа, оноо, амжилт, бүтээлээ дүгнэх түүхт 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Албаараа овоглодог үе, үеийн алба хаагчдын хувьд төрдөө зүтгэсэн зүтгэл, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг, аварсан хүн, эд хөрөнгө гээд амжилт, бүтээлээ ч үнэлүүлж, хэзээ ч төсөөлж байгаагүй шагналууд энгэрт гялалзах нь хэн бүхэнд бахдалтай сайхан. Тиймээс шинэхэн гавьяатуудынхаа төлөөлөл болгож ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболдыг онцлон ярилцлаа.