Гадаад мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Үерийн улмаас онц байдал зарлаад байна

АНУ-ын Коннектикут мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, хоёр хүн амь насаа алджээ. Мөн байшин барилга нурж,100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Пакистанд хүчтэй үер буусны улмаас 187 иргэн амь үрэгдэж, 2293 барилга байгууламж сүйтжээ

Тус улсын Пунжаб муж хамгийн их үерт өртсөн бөгөөд үерийн улмаас 68 хүн амь эрсджээ. Харин Баруун-Өмнөд бүсийн Балочистан мужид 352 толгой мал хорогдож, 2293 барилга байгууламж сүйдэж, 30 гүүр нурсан байна.

Грекд 41 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 25.000 гаруй акр талбай шатсан байна

Ой, хээрийн түймрийн улмаас тус улсын Аттика мужид 10.409.7 га буюу 25.000 гаруй акр талбай шатсан гэж Европын холбооны Коперникийн Онцгой байдлын албаныхан тооцоолсон байна. Гал түймрийн аюул Төв Македон, Зүүн Македон, Хойд Эгийн бүс нутгийн зарим хэсэгт "маш өндөр эрсдэлтэй" байгаа учраас тандалтын эргүүлийн багийг ажиллуулж байгаа аж.

Хүчтэй хар шуурга “Тайфү 5” зүүн хойд бүс нутгийг дайрна

Далайн давалгаа Тохоку бүсийн эрэг дагуу 7 м, Хоккайдогийн эрэг дагуу 6 м-т хүрэх магадлалтай. Цаг агаарын албанаас хөрсний гулгалт үүсэх,  нам дор газар руу үер буух, гол мөрөн эргээсээ халих аюултай байгааг анхааруулж байна. Мөн иргэдийг хүчтэй салхи, хүчтэй давалгаа, аянга цахилгаан, хуй салхинаас сэрэмжтэй байхыг уриалжээ.

АНУ-ын Калифорни муж ой, хээрийн түймэрт бүслэгдээд байна

АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ БҮСЛЭГДЭЭД БАЙНА

АНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалаа

Тус  мужид лхагва гарагийн өглөө гарсан гал түймэр 23.400 гаруй акр талбайд тархаж, хоёр хүн амь үрэгдэж, 1400 гаруй байшин болон бусад барилга байгууламж шатаж, 8,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна

Мөн далайн эргийн Фужянь мужийн Вупинг хотод аадар борооны улмаас хөрсний гулгалт болж, дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болохын зэрэгцээ 378 байшин нурж, 880 га (2,175 акр) тариалангийн талбай эвдэрч, Вупин хот 415 сая юань буюу 57.2 сая ам.доллар эдийн засгийн хохирол амссан гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ

Европын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ.