БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна

A- A A+

Хятадын өмнөд хэсэгт өчигдөр буюу мягмар гарагт орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, есөн хүн амь үрэгдэж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тосгон бүхэлдээ тог цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд булагдсан байна.

Мөн далайн эргийн Фужянь мужийн Вупинг хотод аадар борооны улмаас хөрсний гулгалт болж, дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болохын зэрэгцээ 378 байшин нурж, 880 га (2,175 акр) тариалангийн талбай эвдэрч, Вупин хот 415 сая юань буюу 57.2 сая ам.доллар эдийн засгийн хохирол амссан гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Түүнчлэн Хонконгтой хиллэдэг өмнөд хэсгийн Гуандун мужид болсон  хөрсний гулгалтын улмаас Мэйжоу хотод таван хүн амь насаа алдаж, 15 хүн сураггүй алга болсон байна.

Дээрх үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  гурван нисдэг тэрэг, 200 гаруй бүрэлдэхүүнтэй аврах баг иргэдийг эрэн хайх, аврах, гамшигт нэрвэгдсэн газруудад тусламж хүргэж ажлыг зохион байгуулж байгаа юм.

Үүний зэрэгцээ сүүлийн өдрүүдэд нийслэл Бээжин зэрэг Хятадын хойд хэсгийн ихэнх хэсэгт хэт халалт явагдаж байгаа гэж Хятадын үндэсний цаг уурын товчооноос мэдээллээ.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж:https://abcnews.go.com

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

Тус системийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулсан гэдгээрээ онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний хийсэн үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргадаг юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ