Пакистан улсад өнгөрсөн долоодугаар сарын эхлэн орсон үргэлжилсэн аадар борооны улмаас нийт 187 иргэн амь насаа алдаж, 333 иргэн бэртэж гэмтсэн талаар мэдээллээ. Үерт өртөж амь насаа алдсан иргэдийн 96 нь бага насны хүүхэд, 30 нь эмэгтэйчүүд байна.

Тус улсын Пунжаб муж хамгийн их үерт өртсөн бөгөөд үерийн улмаас 68 хүн амь эрсджээ. Харин Баруун-Өмнөд бүсийн Балочистан мужид 352 толгой мал хорогдож, 2293 барилга байгууламж сүйдэж, 30 гүүр нурсан байна.

Эх сурвалж: www.xinhuanet.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/08/19
Шинэ мэдээОй, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо
2024/08/19
ПодкастЗочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор
2024/08/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ