АНУ-ын Калифорни муж ой, хээрийн түймэрт бүслэгдээд байна

A- A A+

Хойд Калифорни мужид 6-р сарын 17-ны өдөр дэгдэж эхэлсэн ой, хээрийн түймэр одоогийн байдлаар 3500 гаруй акр.талбайг хамраад байгаа бөгөөд Инферно хотын 30,000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Ой, хээрийн түймрийн улмаас олон арван байшин барилга, тээврийн хэрэгсэл шатаж их хэмжээний хохирол учруулаад байна. Гал түймэр унтраахаар 13,000 гал сөнөөгч өдөр, шөнөгүй ажиллаж байгаа талаар орон нутгийн удирдлагаас мэдээлжээ. Түүнчлэн түймрийн улмаас хэд хэдэн гал сөнөөгч гал түймэрт өртсөн байна.

Хэт хуурайшилт, салхины улмаас түймэр маш хурдтайгаар тархаж, өтгөн утаажилт үүсгэж байгаа талаар мэдээлжээ.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: CBS News

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.