Грек улсад орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн орой ой, хээрийн түймэр гарч, түүнээс хойш хоёр өдрийн турш 41 удаагийн тохиолдлоор гал сөнөөгчид ажиллаж байна.
Ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар тус улсын Аттика мужид 10.409.7 га буюу 25.000 гаруй акр талбай шатсан гэж Европын холбооны Коперникийн Онцгой байдлын албаныхан тооцоолсон байна.
Гал түймрийн аюул Төв Македон, Зүүн Македон, Хойд Эгийн бүс нутгийн зарим хэсэгт "маш өндөр эрсдэлтэй" байгаа учраас тандалтын эргүүлийн багийг ажиллуулж байгаа аж.

Түймрийг унтраах ажиллагаанд Иргэний хамгаалалтын байгууллагуудтай хамтран 700 гаруй гал сөнөөгч, 200 орчим автомашин техник хэрэгсэл, 35 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна.
Аттика мужийн ойн бүсэд насанд хүрээгүй хоёр хүүхдийг санаатай гал тавьсан хэргээр баривчилсан гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: ABCnews
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/08/14
Онцгой мэдээ сонин
2024/08/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/08/14
Шинэ мэдээБэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.