Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 34 хувьд цастай байна.

Гамшгаас хамгаалах мэдлэг ойлголт өгөх “Боосай карт” тоглоомыг хүлээлгэн өглөө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад 2026-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны III үе шатны төлөвлөгөөнд “Боосай карт”-ыг ерөнхий боловсролын бүх сурагчдад олгож, картан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болгох арга хэмжээг тусгасан бөгөөд “Боосай карт” нь хүүхдүүдэд тоглоомын аргаар гамшгаас хамгаалах мэдлэг олгодог хичээлийн хэрэглэгдэхүүн юм.

“Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрт суралцсанаар гамшгийн эрсдэлийн удирдлага болон аврах ажиллагааны тусгай ур чадварт суралцана

“Онцгой байдал, гамшиг судлал” хөтөлбөрийн зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, удирдан чиглүүлэх чадвартай тактикийн түвшний мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.

Бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна

Бие даалтын 7 хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулах юм. 

Төрийн одон, медаль гардуулж, цол олголоо

Хошууч генерал Г.Ариунбуян “ Эх орныхоо өнцөг булан бүрт иргэдийнхээ амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагч, тэдний гэр бүлд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн мэндийг  хүргэе. Та бүхэн бол монголын ард түмний бахархал, итгэл, найдвар, сүр хүч билээ” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

“Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн бэлтгэл хурандаа Г.Чулуунд хүндэтгэл үзүүллээ

Тэрээр Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 22 жилийн хугацаанд байгууллагаас төрөн гарсан 28 дахь гавьяат буюу 20 дахь "Үйлчилгээний гавьяат ажилтан" юм.