Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Глобал удирдагч нарын дэлхийн IV уулзалтад цахимаар оролцож, мэдээлэл танилцууллаа

A- A A+

Бразил Улсын Фоз-ду-Игуасу хотноо энэ сарын 07-10-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Глобал удирдагч нарын дэлхийн IV уулзалтын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахим мэндчилгээ дэвшүүлж, Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа болон эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээг танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улс НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны стандартыг үндэсний тогтолцоонд нэвтрүүлэх, Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын (Medium USAR) багийг байгуулах, олон улсын ангилалд хамруулах зорилтын хүрээнд үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолсон юм. 

Тус уулзалтад дэлхийн улс орнуудын гамшгийн удирдлага, хот орчны эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр ажилладаг төрийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд зөвлөлдөх бүлгийн шинэчилсэн бодлого, техникийн баримт бичиг, олон улсын ангиллын шинэ шаардлагатай танилцаж, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох уулзалтуудыг хийлээ. 

Мөн Эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг байгуулагдсаны 35 жилийн ололт, амжилтыг дүгнэхийн зэрэгцээ 2026 оны шинэчилсэн стандарт, удирдамжийн олон улсын ангиллын тогтолцооны шинэчлэл, үерийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны чадавх, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирэх таван жилийн стратегийн хөгжлийн чиглэлийг хэлэлцсэн байна. 

Түүнчлэн INSARAG-ын 2026–2031 оны Стратегид тулгуурлан ирэх жилүүдийн тогтолцооны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох бөгөөд Фос-ду-Игуасугийн Тунхаглал (Foz do Iguaçu Declaration)-ыг баталсан юм.

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дэлхийн IV уулзалтын шийдвэр, зөвлөмж нь олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны чанар, хамтын ажиллагаа, стандартын хөгжлийг тодорхойлохын зэрэгцээ Монгол Улсын эрэн хайх, аврах чадавхыг олон улсын түвшинд хүргэх үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.