Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад төрийн одон медаль гардуулж, салбарын шагнал, цол олголоо. Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор-1, “Алтан гадас” одонгоор-1, “Цэргийн хүндэт медаль”-аар-2, “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар-нэг алба хаагч шагнагдсаныг гардуулсан бол Монгол Улсын шадар сайдын тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр-2, “Тэргүүн ажилтан тэмдэг”-ээр-13, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр -12 алба хаагчийг тус тус шагналаа.

Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг-9, хошууч цолыг-16, ахмад цолыг 12, ахлах дэслэгч цолыг 25, дэслэгч цолыг 9 алба хаагчдад олголоо.

Хошууч генерал Г.Ариунбуян, Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд ч үүргээ гүйцэтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлээд шагнагдсан алба хаагчдад баяр хүргэлээ.

2026/07/09
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/07/09
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо