Онцгой байдлын ерөнхий газраас 2026 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг хангах, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлэн, алба хаагчдын ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэлзүйн тогтвортой байдал, үүрэг гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
.jpg)
Хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын үйл ажиллагаа, холбогдох статистик мэдээлэл, алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэлзүйн төлөв байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн нөхцөл байдалд хийсэн хагас жилийн дүн шинжилгээ зэргийг танилцуулж, хэлэлцсэн юм.

Мөн 2026 оны эхний хагас жилд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тусгай зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, техник төхөөрөмжийн хангалтын байдал, батлагдсан зөвлөлийн журам, сургалт зохион байгуулалт, холбогдох хууль, дүрэм, стандартын мөрдөлтийн тайлантай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Цаашид зөвлөлөөс алба, нэгжүүдийн ажлын байрны эрсдэлийг бууруулах, хамгаалах хувцас, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хангалтад хяналт тавих, үйлдвэрлэлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт, сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж ажиллахаар боллоо.
.jpg)
2026/07/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/07/09
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.