Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд алба хаагчид оролцлоо

Аврагчид нурангинаас аврах ажиллагаа, өндөр давхарт гал унтраах арга тактик,  гүний усны шумбалт, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа болон автомашиныг татан гарах ажиллагаа зэрэг дадлагыг хийж,  харилцан туршлага, мэдээллээ солилцсон байна.

Хамтарсан комиссын XX хуралдаанаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

ОХУ-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX  хуралдаан болж, ОХУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Ккуренков Александр Вячеславович, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар протоколд гарын үсэг зурлаа.

Малчин өрхийн түвшинд зудыг даван туулах чадавхыг үнэлэх аргачлалыг боловсруулж, багийн дарга нарт хүлээлгэн өглөө

Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны захиалгаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж байгаа асуудал” төслийн хүрээнд “Малчин өрхийн түвшинд зудын эрсдэлийг даван туулах чадавхыг үнэлэх арга зүй” сургалт, семинарыг зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицерууд эзэлж байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 29 хувийг ахлах офицер эзэлж байна. Үүнээс 84 хувь нь эрэгтэй, 16 хувь нь эмэгтэй алба хаагч байна. Ахлах офицер бүрэлдэхүүн та бүхэн залгамж, халаагаа бэлтгэх, өөрийн ажлын арга, туршлага, дадлагаар манлайлж, бусдыгаа үлгэрлэх энэ цаг үед хуран чуулж, асуудал, шийдлээ хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодотгох санал, хүсэлтээ дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалтад 120 орчим алба хаагч оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 100 орчим алба хаагч оролцлоо.

Нийслэл, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн  Шуурхай штабт ажиллаж, борооны улмаас үүсэж болзошгүй нөхцөл байдлын хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

Мэргэжил аргазүйгээр хангаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүргэн ажиллаж байна

Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хариу арга хэмжээг төлөвлөх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйнгээр ханган, тухай бүрт мэдээллийг хүргэж байгаа юм.

Албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлагыг хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас  БНХАУ-ын сургагч багш нартай хамтран “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар усан тохой”-д зохион байгууллаа.