ОХУ-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX хуралдаан болж, ОХУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Куренков Александр Вячеславович, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар протоколд гарын үсэг зурлаа.

Хамтарсан комиссын хуралдаанаар Монгол-Орос-Хятад гурван улсын аврах албаны хамтарсан дадлага сургуулилтыг тогтмолжуулах, хүн ам суурьшсан газар нутгийг ой, хээрийн гал түймрээс хамгаалах, түлш, эрчим хүчний байгууламжид гарсан гал түймрийг унтраах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эрэн хайх, аврах ангиудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр туршлага солилцох, гүний усны шумбалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, олон улсын үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг ярилцаж, харилцан тохиролцсон юм.

Мөн хуралдаанаар хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын 2026-2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2025/08/22
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/08/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/08/22
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.