ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд алба хаагчид оролцлоо

A- A A+

ОХУ-ын Хабаровск хотноо болсон гурван улсын хамтарсан дадлага сургуульд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 26 алба хаагч оролцлоо. 

Аврагчид нурангинаас аврах ажиллагаа, өндөр давхарт гал унтраах арга тактик, гүний усны шумбалт, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа болон автомашиныг татан гарах ажиллагаа зэрэг дадлагыг хийж,  харилцан туршлага, мэдээллээ солилцсон байна.

Тус дадлага сургууль нь үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын XIX хуралдааны үеэр баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.