Онцгой байдлын ерөнхий газраас БНХАУ-ын сургагч багш нартай хамтран “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хар усан тохой”-д зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын 20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид албанд шинээр ашиглаж байгаа уснаас аврах ажиллагаа зохион байгуулах завь, тоног төхөөрөмжийн дадлагыг хийж, үүрэг гүйцэтгэхэд ашигалах арга барилд суралцлаа.

2025/08/19
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/08/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/08/19
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.