Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалтад 120 орчим алба хаагч оролцлоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцлоо. 

Чуулга уулзалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг оролцож, хэлсэн үгэндээ “Энэ жил ахлах офицеруудын хувьд эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжлийн ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэх, залгамж халаагаа сургаж, дадлагажуулах гээд олон талт арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа гурван үеийн чуулга уулзалтаар үе, үеийн алба хаагч та бүхэн Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг  бий болгох асуудлыг хөндөж, шийдлийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 Энэ үеэр ахлах офицеруудыг төлөөлж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дүгээр ангийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Мөнхзул, дунд үеийн төлөөлж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн Салааны захирагч ахмад С.Доржбат, залуу үеийг төлөөлж Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч О.Номин-Эрдэнэ нар уриалга дэвшүүлсэн юм.

Мөн “Онцгой байдлын байгууллагын залгамж халаа, туршлага, сургамж” сэдвээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Ганбат, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Марал-Эрдэнэ нар илтгэл танилцууллаа.

Харин Шинжлэх ухааны доктор (Sh.D), профессор, хошууч генерал О.Үржин Онцгой байдлын байгууллагын хөгжлийн тухай дурсамж яриа өрнүүлж,  алба хаагчид багт хуваагдан хэлэлцүүлэг хийсэн юм.

Мөн Удирдлагын академийн зочин багш нар төрийн алба хаагчдын харилцаа хандлага, манлайлал, ёс зүй, бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана

2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.