2024/03/05
ХБНГУ-аас Гольфийн багш Д.Очирчулууны санаачилгаар тус улс дахь “ОСиЭс Консалтинг” ХХК-аас зохион байгуулсан хандивьн аянд Герман, Швейцарь улс дахь Монголчууд болон Монголын эмэгтэй инженерүүд, технологчид, математикчдын нэгдсэн холбооноос нийт 13.074.800 төгрөгийг цуглуулж, Улсын онцгой комисст гардуулсан юм.
2024/03/05
Шинэ мэдээУзбекистан Улсын Ташкент хотноо нийтийг хамарсан арга хэмжээний үеийн бэлэн байдал хариу арга хэмжээ Р87 төслийн хүрээнд зохион байгуулж “Эрсдэлийн харилцаа холбоо, мэдээлэл” сэдэвт сургалтад ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Ш.Анхтуяа, хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхмаа, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн хамрагдаж байна. Монгол Улсаас тус сургалтад 6 байгууллагын 11 ажилтан, албан хаагчид хамрагдаж байгаа юм. Энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус сургалтад Төв Азийн Казакстан, Киргизстан, Пакистан, Узбекистан, Таджикистан болон Монгол улсын 70 гаруй мэргэжилтэн оролцож, эрсдэл болон хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж байна.
2024/03/05
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, Сендайн үйл ажиллагааны хүрээний урт хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах замаар, хүний амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.