2024/03/05
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, Сендайн үйл ажиллагааны хүрээний урт хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах замаар, хүний амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024/03/05
Шинэ мэдээЭнэ үеэр тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хурандаа Д.Баярхүү “Хурандаа цол олгож эхэлсний 88 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр зудад нэрвэгдсэн малчдадаа туслах санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон. Малчдад цас ухах хүрз, хүрзний иш дутмаг байдаг. Тиймээс нэн чухал шаардлагатай байх болов уу гэж эдгээр зүйлийг бэлдлээ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
2024/03/05
Шинэ мэдээҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хэлсэн үгэндээ “ “НҮБ-аас өнгөрсөн зуныг хамгийн халуун жил хэмээн зарласан. Дэлхий дахинд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлийн тоо, давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн зун нийслэл хотод хэд, хэдэн удаагийн үерийн аюул тохиолдсон бол энэ өвөл, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан бүх шатанд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, ашиглах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.