2024/03/06
Шинэ мэдээОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын IV бүлгийн аврагч, ахлах ахлагч Б.Баттулгыг нематаймс онцолж байна. Б.Баттулга Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг аврагч”-аар шалгарсан. Нийт 53 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж 96 хүний амь насыг аварсан аврагч юм.
2024/03/06
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгууллаа.
2024/03/06
Шинэ мэдээАхлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд эдгээр байгууллагуудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай байдаг. Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, тэднийг чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгэм хамгааллын хувьд албандаа тууштай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх асуудал төр засаг, мэргэжлийн удирдлагын төв байгууллагын бодлого, үйл ажиллагааны цөмд байх чухал асуудал мөн. Эдүгээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлж байгаа бөгөөд тэдэнд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байна. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байгаа нь тэднийг төрийн тусгай албанд бүрэн дүүрэн ашиглахгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно.