1. ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН БИЕД БАЙХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
- Иргэний үнэмлэх
- Офицер, ахлагчийн үнэмлэх
- Албаны үнэмлэх
- Жолооны үнэмлэх
- Сахилгын талон
2. ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГТ БАЙХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Ажилтны анкет
- Гурван үеийн намтар
- Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Эрүүл мэндийн үзлэгийн дүн /цаашид жил бүр үзлэгт оруулж дүгнэлтийг хавсаргана/
- Албан хаагчийн товч танилцуулга
- Мэргэжил, боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар,
- Цээж зураг /3х4/=6ш, /4х6/=4ш
- Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн бол хуваарь, томилолт
- Тухайн ажилтны өргөсөн тангараг, баталгаа
- Шагнал, шийтгэлийн бүртгэл
- Тухайн албан хаагчтай холбоотой асуудлаар албаны шалгалт хийсэн материал, санал, дүгнэлт
- Цол, одон медалиар болон бусад шагналаар шагнуулахаар гаргасан тодорхойлолт, тэмдэглэл
- Уг албан хаагчтай холбогдолтой өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг шалгасан материал
- Тухайн ажил, албан тушаалд ажиллахаар захиргаатай байгуулсан гэрээ
- Гэр бүл, амьдралд нь болон өөрт нь үзүүлсэн тэтгэвэр, тэтгэмж, зээл, тусламж дэмжлэг
Албан хаагч жилд нэг удаа өөрийн хувийн хэрэгтэй танилцаж, холбогдох баяжилтыг хийх бөгөөд 2 жилд нэг удаа төрийн албан хаагчийн анкетийг шинэчилж хувийн хэрэгт хийнэ.