Санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарын сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Санхүү, ар талын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарын сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад 80 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр нар оролцож, амжилт хүслээ.

Алба хаагчдад нийгмийн даатгалын ерөнхий хууль, шимтгэл, төлөлт, тэтгэвэр тэтгэмж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажиллагаанд шинээр нэвтрүүлж байгаа санхүү бүртгэлийн программ зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо