Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Алба хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг есөн төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн юм.

Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдэээгээр маргааш буюу аравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас санхүүжүүлсэн Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.