2024/08/20
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
2024/08/20
Шинэ мэдээОноосон үүрэг, эрхэлсэн ажилдаа эзэн болж, чимээгүйхэн хөдөлмөрлөх хүмүүсийг харах урамтай сайхан. Хэн ч юу ч гэж байсан, хэний төлөө, юу хийхээ мэддэг давуу талууд нь эзнээ тодотгон гэрэлтүүлдэг байх. Энэ удаагийн ярилцах зочноо ийнхүү тодорхойлж байна. Түүнийг Жанцандоржийн Тэрбиш гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа дэд хурандаа цолтой алба хаагч юм.
2024/08/20
Шинэ мэдээЦаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.