Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, бэлэн байдлын үзлэгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн улсын албанд /Зам, тээврийн яам/ гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг аравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль штабын дадлагаар үргэлжилж байна

Сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, харьяа албад, мэргэжлийн ангиуд хамтран гамшгийн үед авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээ, уялдаа холбоо, хариу үйлдэл, бэлэн байдлын төлөвлөгөө зэргийг нарийвчлан тодотгож, бодит нөхцөлд ажиллах дадлага, туршлага хуримтлуулна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа

Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн  3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. 

Аюулгүй байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө /2025.10.15-16/ Баянхонгорын хойд, Архангай, Төв аймгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар, 16-нд Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурнах тул иргэд, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа хангана уу.

Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа

Онцгой байдлын байгууллагын “Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнд НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат шалгарсан бол “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” илтгэлийн уралдаанд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх, хошууч Г.Алтансүх тэргүүлсэн билээ.

Шилдэг инновацын бүтээл, брэнд бүтээгдэхүүнийг танилцууллаа

"Ахлах офицерын жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж, шилдгээр шалгарсан инновацын бүтээл болон брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг чуулга уулзалтын үеэр оролцогчдод танилцууллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль танхимын сургалтаар эхэллээ

Гамшиг, аюулт үзэгдлийн үед орон нутгийн бүх шатны удирдлага, төрийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал, хамтын ажиллагаа, хариу арга хэмжээ авах мэдлэг, чадавхыг үнэлэх, дадлагажуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.