Гамшгаас хамгаалах команд штабын сургууль танхимын сургалтаар эхэллээ

A- A A+

Дорноговь аймагт сүүлийн 5 жилд нийт 472 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 86 хүн амь насаа алдаж, 20511 хүн гэмтэж бэртэн өвчилж, 17.4 мянган толгой мал амьтан хорогдож 5,9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тус аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр газар хөдлөлт, ган, зуд, шороон шуурганд нийт өрхийн дийлэнх нь буюу 54.8-97.1 хувь нь өртөх магадлал өндөр гэж гарсан байна.

Иймд, гамшиг, аюулт үзэгдлийн үед орон нутгийн бүх шатны удирдлага, төрийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал, хамтын ажиллагаа, хариу арга хэмжээ авах мэдлэг, чадавхыг үнэлэх, дадлагажуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр танхимын сургалтаар эхэллээ. Тус сургуульд сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Батжаргал мөн сургуулийн Штабын дарга ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа И.Идэргарав болон тус аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг команд штабын сургуулийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр бодлого, эрхзүйн орчноо шат дараатай сайжруулж, чадавх бэхжүүлэх сургалт, дадлага, хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлж байна. Энэхүү команд-штабын сургууль бол энэ ажлын нэг чухал холбоос бөгөөд бодлогоос хэрэгжилт рүү шилжих, байгууллага-байгууллагын уялдаа холбоо, шийдвэр гаргалтын хурд, харилцан ажиллагаа, мэдээллийн урсгалыг шалгах практик талбар юм. Тиймээс зөвхөн сургалтын даалгаврыг гүйцэтгэх биш маргаашийн эрсдэлийг бууруулах зорилт тавин идэвхтэй суралцаж, ажиллах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Сургуулийн хүрээнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг”, “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт”, “Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа”, “Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ”, “Мал, амьтны гоц халдварт өвчин, хариу арга хэмжээ”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд танхимын сургалтыг зохион байгуулах юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо

Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

"Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн нэгдсэн сургууль"-ийн хүрээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа тус дадлага сургуульд  Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 42 сумын 134 багийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 400 орчим иргэн оролцож байгаа юм. 

Каракас хотод газар хөдлөлтийн улмаас 188 хүн нас барж, 1500 гаруй иргэн гэмтэж, бэртжээ

АНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт  7.1,  7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.