Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2024/02/07
Шинэ мэдээОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын лабораторийн техникч, ахлах ахлагч О.Баттулгыг хамт олон нь ийнхүү тодорхойлов. О.Баттулга ажилдаа төдийгүй, стильдээ мөн чин үнэнч, яг голоор нь хоёр хагалдаг үснийхээ имижийг хэзээ ч өөрчлөөгүй аж. #Nematimes түүнийг онцлов.
2024/02/05
Шинэ мэдээ“Зууны мэдээ” сонин Сар шинийн босгон дээр “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа 1980-аад оныхныг урилаа. Тодруулбал, цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөлөл болсон 33 зочныг урьж ярилцав. Ингэхдээ Монгол Улсын нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймаг, гадаадад амьдран суугаа монголчуудынхаа төлөөллийг хамруулахыг зорьсон юм. Энэхүү 33 зочны нэгээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Энх-Амгалангийн Батжаргал уригдлаа.
2024/02/02
Онцгой мэдээ сонин
2024/01/31
Шинэ мэдээТэсэлгүй түүнээс жинг нь асуув. Төсөөлж байсанчлан зуугийн тал. Шавилхан биетэй ч шаггүй бүсгүй аж. Багийн эрчүүдээ удирдан гал ус, гамшиг ослын өөдөөс сөрөн ордог салааны захирагч. Хаа байсан Хөвсгөлийн Хатгалд төрж өссөн ч ханиа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд суурьшсан. Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгсдөг бол тэрээр ахлах дэслэгч цолтойгоор дүүргэжээ. Харин одоо ахмад. Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Өлзий-Оршихыг танилцуулж байна. Хүлээн авна уу.
2024/01/31
Шинэ мэдээОн гарсаар өчигдрийн байдлаар 58 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь нийслэлд гарсан гал түймрийн 30 орчим хувийг эзэлж байгаа. Хохирлын нарийвчилсан үнэлгээг тэр болгон тогтоох боломжгүй. Дүүргийн хэмжээнд гарсан гал түймрүүд дээр хүний амь нас эрсэдсэн, түлэгдсэн, гэмтсэн, утаажилтын бүсээс хүний амь нас аварсан зэрэг үнэлгээний тоон судалгаанууд гарч явдаг. Манай дүүргийн хэмжээнд он гарсаар 58 удаагийн гал түймрийн аюулаас улбаалан нэг иргэн түлэгдсэн, нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Утаажилтын бүсээс 493 иргэнийг гаргаж ажилласан байгаа.
2024/01/29
ПодкастОнцгой байдлын ерөнхий газраас ард иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох, албаны үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор ПОДКАСТ бэлтгэн цувралаар хүргэж байна.