“Зууны мэдээ” сонин Сар шинийн босгон дээр “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа 1980-аад оныхныг урилаа. Тодруулбал, цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөлөл болсон 33 зочныг урьж ярилцав. Ингэхдээ Монгол Улсын нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймаг, гадаадад амьдран суугаа монголчуудынхаа төлөөллийг хамруулахыг зорьсон юм. Энэхүү 33 зочны нэгээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Энх-Амгалангийн Батжаргал уригдлаа.
-Сар шинэ бол монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр. Таны хувьд өсөж төрсөн нутаг орны уламжлалтай холбоотойгоор сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
-Манай нутагт битүүний өдөр нар жаргахаас өмнө идээгээ засаж, хамаатан саднаараа цуглаж, битүү хоол хийж идэцгээгээд шагайгаар алаг мэлхий өрж, үйчүүр тоглож өнгөрүүлдэг.
-Сар шинэ гэхээр хамгийн түрүүнд ямар дурсамж санаанд ордог бол?
-Цагаан сарын баяр гэхээр хамгийн түрүүнд ойрд уулзаагүй авга, нагац талын настан буурлуудаа боддог. Шинэ хуучрахаас өмнө очиж золгохгүй бол зэмлүүлнэ. Багадаа морь унаад, ах нараа дагаад нутгийн айлуудад алгасахгүй золгож, өвөрт багтахгүй бэлэг цуглуулж явдаг байсан дурсамжаа боддог.
-Үндэсний гэх онцлог чанар улам бүдгэрч даяарчлагдаж байгаа энэ үед 1980-аад оныхон бол цагаан сарын өв уламжлалыг тээгч, үр хойч үедээ ач холбогдлыг нь таниулах үүрэг хүлээж буй онцгой үеийнхэн гэж хэлж болно. Энэ үүргээ хэрхэн харж, биелүүлдэг вэ?
- Цагаан сар бол ахмад настнаа хүндлэхээс гадна ураг төрлийн баяр. Тиймээс сар шинийн баяраар өмсөж буй бүс хувцас нь монгол үндэснийхээ өв уламжлалыг шингээсэн байх хэрэгтэй. Мөн тавгийн идээгээ шимт малынхаа сүү, цагаан идээгээр засахаас гадна шимийн архиа хэрэглэмээр санагддаг. Цагаан сараар хэвийн боовоо өөрсдөө хийж, гарч буй жилийнхээ өнгийг шинждэг байсан уламжлал одоо бараг үгүй болж байна. Энэ мэтчилэн өв уламжлал алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж явдаг.
Эх сурвалж: https://www.polit.mn/a/104116
2024/02/05
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2024/02/05
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2024/02/05
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.