Хэвлэлийн хуудаснаа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Онцгой мэдээ №07 (217)

Онцгой мэдээ №07 (217)

Завины үнэтэй амь гэж үгүй

Тэгвэл уснаас болж эндэж байгаа харамсалтай тохиолдлуудын нэг гол шалтгаан нь завь болон хөвөгч хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, зааварчилгаа,  аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөөгүй эсвэл усан сангийн зориулалттай хийлдэг завь, хөвөгчийг том нууранд тавьснаас салхинд туугдан эрсдэлд орох тохиолдол ихээхэн гардаг.

Б.Баттөмөр:Онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг бол зориг, хариуцлага, тэсвэр хатуужлын илэрхийлэл гэж ойлгодог

Тиймээс энэ олон залуусын төлөөлөл болгож, энэ удаагийн nematimes булан Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрийг танилцуулж байна.  

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №198

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин,  Newschannel, TV24, "Мянгат малчин" телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Д.Хадбаатар: Хийлдэг гудастай усанд хөвж байгаа бол таны амь насанд эрсдэлтэй гэсэн үг

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орох нь хамгийн эрсдэлтэй, буруу алхам. Энэ нь голын усанд амь насаа эрсдүүлэх нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлж байгаагаас ялгаагүй.

Хайртай хүмүүстэйгээ зугаалах гэж явахдаа хөрсөн цогцсыг аваад буцна гэж санасангүй

Монголчуудын хувьд зун бол хамгийн хүсэн хүлээдэг улирал. Улс даяар амарч, наадмаа тэмдэглэж, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт байгалийн сайхныг мэдрэн аялах нь бидний бичигдээгүй уламжлал мэт. Гэвч зарим тохиолдолд энэ зугаалга эмгэнэлт явдлаар өндөрлөж, хайртай дотны хүмүүсээ хөрсөн цогцсоор нь авч буцаж байгаа нь сэтгэл сэртхийлгэм үнэн юм. Монголын мода гурав хоног гэгчээр “Ослын улмаас тэдэн хүн нас барж, гэмтжээ” гэх мэдээнд бид дасах шахжээ. Гэхдээ энэ бол дасаад өнгөрөх асуудал биш. Энэ бол анхаарч, хариуцлага хүлээх ёстой бодит байдал.

ХӨНДӨХ СЭДЭВ: Наадмын урт амралттай зэрэгцсэн аюул “УСНЫ ОСОЛ“

Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд усанд осолдож амиа алдах иргэдийн тоо эрс нэмэгддэг байна

Энэ жилийн Улсын баяр наадмын өдрүүдэд 10 хоног нийтээр амрах тов гарсан. Харин энэ өдрүүдэд иргэд үер усны ослоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь чухал байна. Учир нь жил бүрийн улсын баяр наадмын амралтын өдрүүдээр дунджаар 20 орчим иргэн усанд осолддог гэх тоо бий. Иймд бид Нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.