Энэ удаагийн дугаарт НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр болон Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн шинэ корпусын барилгын хүчитгэлийн ажлын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, Newschannel, TV24, "Мянгат малчин" телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2025/10/07
Шинэ мэдээОйрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ.
2025/10/07
Шинэ мэдээТодруулбал мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм. Мөн та тухайн газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
2025/10/07
Шинэ мэдээМонгол орны нийт гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.