Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр томилогдсон мэргэжилтэн, ноён Дастин Шин нарыг хүлээн авч уулзлаа.

Төгсөгчдөд зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа

Сургалтаар эрэн хайх аврах ажиллагаа, ажиллагааны удирдлагын зохион байгуулалт, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, анхаарах асуудал, Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, цэргийн алба зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд холбоогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм. 

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа

Энэ үеэр Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагааны онцлог, эрх зүйн баримт бичиг, ерөнхий зохицуулагч болон дуудлага хүлээн авагч нарын үүрэг зорилго, харилцан ажиллагаа, техникийн бэлэн байдлын талаар алба хаагчдад мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна

Үүнээс  аюултай үзэгдэл 61 удаа, гамшигт үзэгдэл 12 удаа бүртгэгдсэн бөгөөд улс нийгэмд 4.4 тэрбум  төгрөгийн шууд хохирол учирчээ.

Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.19-2026.01.25/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 122 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Талууд бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтарсан сургалт, дадлага сургууль зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, мэдээлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцолж, 2007 онд байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар боллоо.