Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүний нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн “Аврагч-Гал сөнөөгч”, “Аврагч-Холбоочин” мэргэжлийн сургалтыг төгсөгчдөд зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар эрэн хайх аврах ажиллагаа, ажиллагааны удирдлагын зохион байгуулалт, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, анхаарах асуудал, Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, цэргийн алба зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм.

Сургалтын төгсгөлд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар төгсөгчдөд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч“ мэргэжлийн боловсролын сургууль жилд 2-3 удаа тогтмол зохион байгуулдаг сургалт гэдгээрээ юм.

2026/01/27
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/01/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/27
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.