ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн зохицуулагч, дүн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочин нарыг хамруулсан цахим хурлыг зохион байгууллаа.
Алба хаагчдад Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагааны онцлог, эрх зүйн баримт бичиг, ерөнхий зохицуулагч болон дуудлага хүлээн авагч нарын үүрэг зорилго, харилцан ажиллагаа, техникийн бэлэн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн болзошгүй гамшиг, ослын үед холбоо зохион байгуулах дадлага сургуулийг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулах, холбогдох эрхзүйн баримт бичгүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх зэргээр мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

2026/01/27
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/01/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/27
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.