ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, гамшигтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Онцгой байдлын байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд алба хаагч бүр манлайлан оролцож, ажлын сахилга, ёс зүй, бэлтгэл, бэлэн байдал, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

2026/01/26
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/01/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/26
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.