Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
С.Амарсайхан: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Уулзалтаар өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зудын болзошгүй нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах, ажлын төлөвлөгөөг боловсруулах хүрээнд санал солилцсон юм.

Зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

Баян-Өлгийн Сагсай, Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховдын Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэрт цагаан зудын. 

Нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулахад хамтран ажиллана

Энэ хүрээнд ОБЕГ-ын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар боллоо.

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 60 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Д.Батсүмбэр: Хүн бүрийн хараад байдаггүй өнцгөөс эх дэлхийгээ харах ховорхон завшааны эзэд бол шүхэрчид

Хэмжээлшгүй их эрх чөлөөг өөртөө бий болгож, хөх тэнгэрт дүүлэн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид бол шүхэрчин аврагчид. Хүн бүрийн  мөрөөдөл болсон тэрхүү мэдрэмжийг тэдний зориг, ур чадвар “гоёж”, бусдын төлөөх сэтгэл “сүлдэг” онцлогтой. Энгийн хэрнээ эгэлгүй тэдний төлөөлөл хошууч Дэмиддагвын Батсүмбэр “Nematimes” булангийн өнөөдрийн зочин. Тэрбээр ОБЕГ-ын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагчаар ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Шуурхай штабын үйл ажиллагаа болоод гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд  “Юнител” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд старлинк буюу хиймэл дагуулаас шууд интернэтийн сүлжээ дэмжигч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.