С.Амарсайхан: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм

A- A A+

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газарзүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь үр дүнтэй байх болно. Цаашид бүс, орон нутагт явагдах аливаа бүтээн байгуулалтын төлөвлөлт, мега төслүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, эрсдэлийг тооцсон байх нөхцөл шаардлагыг хангах болон гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад ойлгуулах, тэдгээрийг бодит, шуурхай мэдээ, мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь онцгой байдлын байгууллагын бүх шатны удирдлагын үүрэг байх учиртай” гэлээ.

 

Түүнчлэн орон нутгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагын удирдлагуудад Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030”-ийн зорилтууд, Онцгой байдлын ерөнхий газрын стратеги төлөвлөгөө 2025-2028-ний хэрэгжилтийг хангах чиглэлээр, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ган зудын үнэлгээг эртнээс төлөвлөн хийж, эрсдэлийн зураглалыг боловсруулан салбар хоорондын шийдвэр гаргах үйл ажиллагаа, зохицуулалтыг оновчтой зохион байгуулах, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах, Онцгой байдлын байгууллагын удирдлага, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах гэсэн гурван чиглэлээр үүрэг чиглэл өглөө.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо

Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

"Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн нэгдсэн сургууль"-ийн хүрээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа тус дадлага сургуульд  Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 42 сумын 134 багийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 400 орчим иргэн оролцож байгаа юм. 

Каракас хотод газар хөдлөлтийн улмаас 188 хүн нас барж, 1500 гаруй иргэн гэмтэж, бэртжээ

АНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт  7.1,  7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.