“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулахад хамтран ажиллана

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2025 онд “Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар боллоо.

Улсын үзлэгийг ХХҮЕГ, аймаг, дүүргийн хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид зөвлөн туслах хэлбэрээр энэ сарын 27-оос ирэх хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэнэ.

Үзлэгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид учирч болзошгүй эрсдэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна