Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна.
Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 80 орчим хувьд дунджаас ахуй, 20 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2025/01/22
Шинэ мэдээТус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
2025/01/22
Шинэ мэдээСүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа тус дадлага сургуульд Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 42 сумын 134 багийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 400 орчим иргэн оролцож байгаа юм.
2025/01/22
Шинэ мэдээАНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт 7.1, 7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.