Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо

Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

"Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн нэгдсэн сургууль"-ийн хүрээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа тус дадлага сургуульд  Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 42 сумын 134 багийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 400 орчим иргэн оролцож байгаа юм. 

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа

Алба хаагчид 22-36 метрийн гүнд  16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс)-ыг холбож, алсын удирдлагат шумбах төхөөрөмж “Про-5” усны дронноор усны гүнд тандан судлах ажиллагааг гүйцэтгэлээ. 

Эмч,эмнэлгийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, харилцан туршлага солилцлоо

Сургалтад 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, халдварын сэргийлэлт, сэтгэлзүйн дэмжлэг, гамшгийн үеийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлсэн юм.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ

Багийн нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, цомын эзэн болсон бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид удааллаа.  

Байлдааны тархалтын төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын эрэгтэй 29, эмэгтэй 2 багийн 340 орчим алба хаагч оролцож, мэргэжлийн чадвараа сорьсон юм.

Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлагыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй танилцлаа.

ОУХМ С.Төрбат 15:69 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

ОУХМ С.Төрбат 15:69 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.