Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

A- A A+

Монгол орны байгаль орчин, уур амьсгалын хувьсал өөрчлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, төр, нийгэм, эдийн засгийн салбаруудыг бодит мэдээллээр хангах үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ын Газарзүй гео экэологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран “Монгол орны цөлжилтийн атлас” шинэчлэн боловсрууллаа.  Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. 

 Үнэлгээг 1991-2025 оны урт хугацааны мэдээлэлд тулгуурлаж, газрын ажиглалт, дэлхийн болон бүс нутгийн өгөгдөл, зайнаас тандан судалгаа, орчин үеийн орон зайн шинжилгээ, загварчлалын аргыг хослуулан боловсруулсан байна. Ингэснээр  өнгөрсөн өөрчлөлтийг баримтжуулаад зогсохгүй цаашдын эрсдэл, хандлагыг үнэлэх шинжлэх ухааны мэдээллийн суурь болсон юм.

Монгол орны цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Түүнээс нэн хүчтэй 0.6 хувь, хүчтэй 9.4 хувь, дунд 43.2 хувь, сул 28.7 хувь, илрээгүй/өөрчлөлтгүй 18.1 хувь тус тус байна.

Судалгааны гол үр дүнгээс:

- Нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн;

- 93.3 хувьд хөрсний чийг буурах хандлага илэрсэн;

- Нийт гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна;

- Нийт нутгийн 53.5 хувьд ган эрчимжих хандлага ажиглагджээ.

Эх сурвалж: ЦУОШГ

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.