Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр өнөөдөр аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж байгаа, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа.

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл болон улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээр саналыг холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчим дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж байна.

Улсын төсвөөр бүхнийг шийдэх бус орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо болон бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, эрэлхийлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой

Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог.