“Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” форумд панелистаар оролцлоо

A- A A+

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар  бага хурлын хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Канад Монголын Мерит төсөлтэй хамтран зохион байгуулсан “Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форумын “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” хэлэлцүүлгийн панелистаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцлоо.

Тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.

Форум нь Бээжингийн тунхаглал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний хэрэгжилтийг хангах, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж ирсэн үүрэг, цаашдын хувь нэмэр, үүнд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг тодотгон бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо