Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа

Арга хэмжээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон мэргэжилтэн, судлаачид оролцож, 2023–2024 оны зудын богино болон урт хугацааны нөлөөллийг хэлэлцэж, Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, эрсдэлийг даван туулах чадавхыг улам бэхжүүлэх хамтын ажиллагааны боломж бололцоог судалсан юм.

Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Тус арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй энхийг сахиулагч ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн их эмч, хошууч Э.Өлзийжаргал оролцсон юм.

"Мэргэжлийн аврагч-2025" тэмцээний шилдгүүд тодорлоо

Тэмцээнд 9 багийн 54 сонсогч оролцож, онолын мэдлэг, ур чадвараа сорьсноос сонсогч М.Цэрэнбямба ахлагчтай “Ирээдүй” баг нийлбэр дүнгээр тэргүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд орууллаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Буурлын даваа” гэдэг энэ сарын 26-нд газар гарсан ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар 27-нд  гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, бусад 5 түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна. 

Б.Мягмарсүрэн: Зөв хандлага, зарчим, зөөлөн байдал тухайн хүнийг тодорхойлдог

Онцгой байдлын албанд 25 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Мягмарсүрэн бол nematimes булангийн энэ удаагийн зочин.

БНХАУ-ын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд оролцлоо

БНХАУ-ын олон улсад үүрэг гүйцэтгэх "Хүнд" ангиллын эрэн хайх, аврах баг нь 2009 оноос хойш гуравдахь удаагаа гадаад давтан аттестатчилалд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. 

Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг чиглэл өглөө

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хуралдаанд оролцож, цаг үеийн нахцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө.

Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.