БНХАУ-ын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд оролцлоо

A- A A+

БНХАУ-ын Бээжин хотноо  болж байгаа "Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг"-ийн зааврын дагуу тус улсын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд ОБЕГ-ын Газар хөдлөлт, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа нар оролцлоо. 

Тус улсын олон улсад үүрэг гүйцэтгэдэг "Хүнд" ангиллын эрэн хайх, аврах баг нь 2009 оноос хойш гуравдахь удаагаа гадаад давтан аттестатчилалд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Энэ сарын 25-30-ны өдрхүүдэд зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Оман, ОХУ, Австрали, Беларусь, Норвеги, Шинэ Зеланд, Англи, ХБНГУ, БНФУ, Малайз, Сингапур, Катар, Швейцарь, БНСУ зэрэг улсын "Хүнд" ангиллын эрх олгох 19 төлөөлөгч болон 8 улсын 25 ажиглагч оролцлоо. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.